Шууд Chart

Отрын бүс нутагт өвөлжих малчдын хүсэлтийг авч эхэллээ

2020-08-22 13:38:21

Отрын бүс нутагт өвөлжих малчдын хүсэлтийг авч эхэллээ. Монгол Улсад отрын бүс нутаг ес бий. Эдгээрт жилдээ 700 мянган мал өвөлждөг байна. Малчид отрын бүс нутагт орж өвөлжихийн тулд эхлээд сум орон нутагтаа хүсэлт гаргана. Зөвшөөрөлгүй отрын бүс нутагт оруулахгүй гэдгийг Отрын бэлчээр ашиглалтын захиргааны мэргэжилтэн н.Намхайноров хэллээ.

Одоогоор аймгийн Засаг дарга нар отор нүүдэл хийх малчдын тоон судалгааг гаргаж байна. Тиймээс отрын бүс нутагт өвөлжих малчид хүсэлтээ албан ёсоор сум орон нутгийнхаа удирдлагад өгөх шаардлагатай юм. Өнгөрсөн жил 10 гаруй сая толгой мал отроор өвөлжжээ. Харин энэ жил отроор өвөлжих малын тоог багасгах бодлогыг ХХААХҮЯ-наас барьж байна. Энэ сарын 25-наас отрын бүс нутагт өвөлжих малын тоо толгой гарна.  


Отрын бүс нутагт өвөлжих малчдын хүсэлтийг авч эхэллээ  
Үзсэн: 1082 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй