
Энэтхэгийн тусгай захиргаатай автономит муж Жамму-Кашмирын захирагч асан Мехбооба Муфти жил гаруйн хугацаанд хоригдоод өнгөрсөн мягмар гарагт суллагджээ. Тэрбээр, тус улсын Засгийн газар энэ мужийн автономит эрхийг хэсэгчлэн цуцлах үеэр 2019 оны наймдугаар сарын 5-нд баривчлагсан юм.
Энэтхэгийн эрх баригчид Мехбооба Муфтиг ял оноолгүйгээр 2 хүртэл жил хорьж болно гэдэг маргаантай хуулиараа гэрийн хорионд байлгасныг хэвлэлүүд тодотгож байна. Түүнийг суллагдсан талаар, ээжийг нь хорьж байгааг эсэргүүцэн Энэтхэгийн дээд шүүхэд гомдол гаргаж байсан охин нь “Хатагтай Муфтиг хууль бусаар хорьж байсан нь эцэстээ төгсгөл боллоо” гэж "твиттер"-т бичжээ.
Энэтхэгийн Засгийн газар 2019 онд Жамму Кашмирын тусгай статусыг өөрчлөхдөө идэвхтнүүд, улс төрчид, бизнес эрхлэгч зэрэг хэдэн мянган хүнийг барьж саатуулсан гэгддэг юм.
Тусгай статустай Жамму-Кашмир мужийн захирагчийг суллажээ | ||
Үзсэн: 1499 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.