Шинээр байшин барилга, айл өрхийн тоо ихээр нэмэгдэхгүй бол нийслэлчүүд энэ өвлийг дулаан, цахилгааны хүндрэлгүй давахыг холбогдох албаныхан хэлж байна. Нийслэлийн засаг дарга Бат-Үүл Улаанбаатар дулаан сүлжээ мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниудын энэ өвлийн бэлтгэл ажилтай танилцжээ. Улаанбаатар дулааны сүлжээ компани нийслэлийн хэмжээнд 8500 гаруй барилга байгууламжийг халуун ус буюу дулаан, эрчим хүчээр хангадаг.
Энэ жил 200-аад барилга ашиглалтанд орох ч уг компани хэвийн хэмжээнд ажиллах юм байна. Харин барилга олноор нэмж баригдвал хүндрэлтэй болох ажээ.
| Нийслэлийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа | ||
| Үзсэн: 1534 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.