Шууд Chart

Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хаслаа

2021-12-07 07:34:07

Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн ээлжит хурал энэ сарын 06-ны өдөр болж, допинг хэрэглэсэн болон ёс зүйн зөрчил гаргасан дараах бөхчүүдийн барилдах эрхийг хасах шийдвэрийг гаргажээ.

Үүнд,

- Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр,

- Допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр,

- Ёс зүйн зөрчил гаргасан Аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан /2021 оны 12 дугаар сарын 04-нд Ардчилсан намын нэрэмжит барилдааны нэгийн даваанд/-ыг нэг жилээр /давтан үйлдэл/,

- Сумын заан Ё.Гантулга /11 дүгээр сарын 13-нд Бүх цэргийн наадмын барилдааны нэгийн даваанд/,

- Сумын заан О.Баяржаргал /11 дүгээр сарын 27-нд Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны тавын даваанд/ нарын барилдах эрхийг зургаан сараар тус тус хасахаар болжээ.

Мөн тус хуралдаанаар МҮБХ-ны дүрмийн 11.28-д заасны дагуу Улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр баталсан байна.


Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хаслаа  
Үзсэн: 2405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй