Шууд Chart

Өнөөдөр аавуудын өдөр

2022-08-08 07:53:30

Өнөөдөр аавуудын өдөр тохиож байна. Монголын Эрэгтэйчүүдийн холбооны санаачилгаар 2005 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын 8-ны өдрийг гэр бүлийн ноён нуруу, өмөг түшиг, хайрт аавыгаа энэрэн хайрлаж, хүндлэн бахархаж, тэдний нэр хүнд, үүрэг хариуцлага үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор “Аавуудын өдөр” болгон тэмдэглэдэг болсон түүхтэй. 

Сонирхуулахад, өрх гэрийн түшиг болсон аавуудын баярыг дэлхийн 17 улс тэмдэглэн өнгөрөөдөг байсан бөгөөд манай улс энэ өдрийг тэмдэглэх болсон 18 дахь орон нь болж байжээ. Одоогоор дэлхийн 20 гаруй улс энэ өдрийг тэмдэглэдэг байна.

Хамгийн анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгосон гэдэг. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь 5 хүүхдээ ганцаараа өсгөжээ. 1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарласан аж.

Харин жил бүрийн тавдугаар сарын 19-нд Англи, Франц, Бельги улсууд энэ баярыг тэмдэглэн өнгөрөөдөг юм байна.

Үрсдээ сургаалтай, ханьдаа түшигтэй, айл гэрийн ноён нуруу эрчүүддээ энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлье!


Өнөөдөр аавуудын өдөр  
Үзсэн: 629 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй