Төв аймгийн Онцгой комисс Эрдэнэ, Баяндэлгэр, Архуст, Мөнгөнморьт сумдад ажиллаж байна. Эдгээр сумдад өвөлжилт хүнд, цасны зузаан 20-50 см, хунгарласан газраа 80 см хүрчээ. Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Мөнхбаатар сумдад ажиллах үеэрээ нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, сумдын удирдлагуудтай уулзан доорхи асуудлуудыг шийдвэрлэлээ.
Сумдын Онцгой комисст туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө
Аливаа давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн гамшиг, эрсдэлийн үед техник, тоног төхөөрөмжийн хангалт, хүрэлцээ нэн чухал. Эрсдэлийн үед авах хариу арга хэмжээний хүрээнд Эрдэнэ, Баяндэлгэр, Мөнгөнморьт сумдын Онцгой комисст туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө. Ингэснээр сумын Онцгой комисс хэрэгтэй газартаа түргэн шуурхай очиж, хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх, хамгийн гол нь эрдэнэт хүний амь насыг аврахад хугацаа алдахгүй байх нөхцөл бүрдэж байгаа юм.
Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн дагуу хоршоодод суурилсан мах бэлтгэлийн системийг ажиллуулна
Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Мөнхбаатар өвөлжилт хүндэрч байгаа сумдад ажиллах үеэрээ малчид, хоршоодын төлөөлөлтэй уулзлаа.
Хүнд цаг үед малын тоонд бус чанарт анхаарч, өвлийг өнтэй давах, малын хорогдол үүсэхээс урьдчилан сэргийлж, малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, худалдан борлуулах чиглэл өгч, энэ үйл ажиллагааг аймгаас бодлогоор дэмжиж аймгийн нөөцийн мах бэлтгэх үйл ажиллагааг малчны хоршоо, малчиддаа тулгуурлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Эрдэнэ сумын Эрдэнэ хүнс махны үйлдвэрт малчдын бэлтгэсэн хонины махыг нөөцлөх, Лүн сумын Тайван өсөх махны үйлдвэртэй гэрээ хийж ямааны махыг зах зээлийн ханшаас доошгүй үнээр тухайн суманд нь худалдан авалт хийх асуудлыг шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Төв аймгийн Онцгой байдлын газар
Төв аймгийн Онцгой комисс өвөлжилт хүнд байгаа сумдад ажиллалаа | ||
Үзсэн: 180 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.