Шууд Chart

ЭМЯ-наас оюутны эрүүл мэндийн даатгал төлөлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна

2023-02-28 11:36:05

ЭМЯ-наас оюутны эрүүл мэндийн даатгал төлөлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн оноос эхэлсэн эрт илрүүлгийн үзлэгт 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгал төлөөгүй иргэд хамрагдах боломжгүй юм.

Тэгвэл Монголын оюутны холбооноос явуулсан судалгаагаар 148 мянган оюутны 91 хувь нь даатгал төлдөггүй байна. Ингэснээр ихэнх оюутнууд эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүйд хүрээд байна. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдоос тодрууллаа.

“Монголын оюутны холбоо”-ноос эрүүл мэндийн даатгалтай холбоотой судалгаа хийж, нийт 12 мянган оюутныг хамруулсан. Судалгаагаар оюутнууд эрүүл мэндийн даатгал төлснөөр эмнэлгийн тусламж үйлчилгээг хангалттай авч чаддаг эсэхийг тодруулжээ. Тэгвэл оюутнуудын тал хувь нь үйлчилгээний чанар хангалтгүй тул сайжруулах шаардлагатай гэж үзсэн.


ЭМЯ-наас оюутны эрүүл мэндийн даатгал төлөлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна  
Үзсэн: 392 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй