Шууд Chart

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээжээ

2023-07-26 14:34:09

Говьсүмбэр, Төв аймгийн нутгаар орсон хүчтэй аадар борооны улмаас  2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 30 минутад Агуйт-Наран-Элгэн хоорондын замын 559-р км-ийн 1-р зуутад төмөр замын ул шороо үерийн усанд угаагдсаны улмаас тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлаж, замыг сэргээн засварлах ажлыг шуурхай эхлүүлсэн. Сэргээн засварлах ажлыг 12 цагийн дотор шуурхай зохион байгуулж дууссанаар /2023.07.26./  өнөөдрийн 12 цаг 09 минутад галт тэрэгний хөдөлгөөнийг нээгээд байна гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.


Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээжээ  
Үзсэн: 1031 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй