Шууд Chart

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улиастай балгас” чиглэлд зорчигч тээвэрлэлт эхэллээ

2023-07-26 14:46:12

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум – БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улиастай балгас” чиглэлийн улс хоорондын зорчигч тээвэрлэлт эхэллээ.

“Монгол Улсын Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум – БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улиастай балгас” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлүүлж байна.

“Сү.Эрдэнэцагаан – Сү.Бичигт боомт” чиглэлийн авто замын нөхцөл байдал сайжрах хүртэл тухайн чиглэлийн үйлчилгээг “Сү.Бичигт боомт – ӨМӨЗО.Улиастай балгас” хооронд богино эргэлтээр гүйцэтгэх болно.

Зорчигч та БНХАУ-ын Хил дээр дараах QR уншуулан хил нэвтрэх болохыг болохыг анхаарна уу гэж Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.


“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улиастай балгас” чиглэлд зорчигч тээвэрлэлт эхэллээ  
Үзсэн: 1786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй