Үенч-Бодонч-Булган голын сав газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон ус ашиглагч иргэн, аж ахуй нэгж, албан байгууллагуудад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан, ус бохирдуулагч албан байгууллага, ААН, иргэний тооллогыг хамтад нь хийж ажиллалаа.
Энэхүү ажлын хүрээнд:
Ховд аймгийн Булган, Үенч сумдаар өнгөрөх нүүрс тээврийн автозам дагуу үйл ажиллагаа явуулдаг зоогийн газар, засвар үйлчилгээний байгууллага болон иргэдийн ус ашиглалтад хяналт шалгалт хийж сав газрын мэдээллийн санд бүртгэв.
Булган боомтын ус ашиглалт, хаягдал усны стандарт, ундны усны эх үүсвэр зэрэгт хяналт шалгалт хийлээ. Мөн Усны эх үүсвэр /худаг/ болон хаягдал ус хаях, хуримтлуулах цэгүүдийн байршлыг тогтоож мэдээллийн санд бүртгэлээ.
Үенч сумын ус ашиглагч болон хэрэглэгч албан байгууллага, ААН, иргэдийн ус ашиглалт болон хаягдал ус хаях цэгт хяналт хийж, шаардлага хангахгүй байгаа албан байгууллагыг тоолууржуулах хаягдал ус хаях цэгийг шинээр тогтоох шаардлага хүргүүлэв.
Үенч гол дагуу дрон нисгэж хяналт хийж, голын эрэг дагуу буусан айл өрх, голын эргээр түр байгаа болон усанд сэлдэг хүмүүст Усны тухай хууль болон голын онцгой болон энгийн хамгаалалтын дэглэмийг мөрдөхийг уриалав.
Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх зорилгоор сав газрын томоохон голууд болох Үенч гол, Барлаг гол, Булган голуудын онцгой хамгаалалтын бүсэд нийт 10ш самбарыг шинээр байршууллаа гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
| Үенч-Бодонч-Булган голын сав газарт хамаарах ус ашиглагч иргэн, аж ахуй нэгж, албан байгууллагуудыг шалгав | ||
| Үзсэн: 538 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.