“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн “Мал эмнэлгийн үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх бүрэлдэхүүн хэсгээс Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын лабораторид оношилгооны тоног төхөөрөмжүүдийг нийлүүллээ.
Энэхүү тоног төхөөрөмж нь “Мал эмнэлгийн лавлагаа лабораторийн сүлжээг хөгжүүлэх богино болон дунд хугацааны стратеги”-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд 18 нэр төрлийн тоног төхөөрөмж бүхий багцад
-86 хэмийн гүн хөлдөөгч, аналитик жин, био-аюулгүйн кабинет, ЭЛИЗА хавтан уншигч, лабораторийн халаалт, агааржуулалт, хөргөлтийн HAVC систем, инкубатор, тоон микроскоп, хүнсний өндөг дурандах овоскоп, нян устгах хэт ягаан туяаны зөөврийн гэрэл, аюулгүйн шүршүүр, нүд угаагч зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд багтсан.
Ингэснээр орон нутагт шинжилгээ хийх, дээжийг хадгалах нөхцөл сайжирч, орон нутагт малын халдварт болон халдваргүй өвчнийг илрүүлэх чадавх бэхжихээс гадна хүнсний аюулгүй байдлын баталгаа хангагдах юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ
| Өвөрхангай аймгийн мал эмнэлгийн газрын лаборатори шинэ тоног төхөөрөмжөөр хангагдлаа | ||
| Үзсэн: 517 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.