Шууд Chart

Автобусны мотор, арын суудлын хэсэг шатаж байсныг унтраажээ

2024-04-24 10:06:21

Өнөөдөр 21:43 цагт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд автобусны буудал дээр автобус шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн.
 
Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход автобусны мотор, арын суудлын хэсэг шатаж байсныг гал түймрийн тархалтыг 21:48 зогсоож, 22:03 бүрэн унтраажээ. 
 
Техникийн аюулгүй байдлаа хангаж зорчихыг анхааруулж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Автобусны мотор, арын суудлын хэсэг шатаж байсныг унтраажээ  
Үзсэн: 602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй