Шууд Chart

М.Анхцэцэг "Парис 2024" олимпын эрхийн болзол хангаад байна

2024-05-16 10:55:44

"Парис 2024" олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийг өргөлтийн холбоо урьдчилсан байдлаар зарлалаа.

Одоогоор эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монголын туйванч М.Анхцэцэг чансаагаараа шилдэг 10-т бичигдэж байгаа бөгөөд Парисыг зорих эрхийн болзлоо хангаад байна. 

Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Парисын олимпод оролцох тамирчдын нэрсийг эцсийн байдлаар энэ сарын 24-ний өдөр зарлаж, энэ сарын 31-ний өдөр Үндэсний олимпын хороод баталгаажуулах журамтай гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ. 


М.Анхцэцэг "Парис 2024" олимпын эрхийн болзол хангаад байна  
Үзсэн: 1085 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй