Шууд Chart

Парисын олимпод оролцох баг тамирчдыг дэмжих багуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа

2024-05-17 10:07:25

“Парис 2024” олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд спортын сургалт, дасгалжуулалт, сэтгэл зүй, хоол зүй, анагаах ухаан гэсэн үндсэн 4 чиглэлээр мэргэжлийн багууд баг тамирчдыг дэмжин ажиллаж байна. 

ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар дэмжих багийн төлөөллийг "Олимпик хаус"-т хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Төр засгийн зүгээс баг тамирчдаа түлхүү дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлж, МҮОХ-ны Тамирчдын комиссын дэргэдэх тамирчдыг дэмжих багт төлөөллүүд оролцуулан, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэв.

Түүнчлэн “Парис 2024” олимпын наадмын үеэр спортын сургалт, дасгалжуулалт, сэтгэл зүй, хоол зүй, анагаах ухааны мэргэжилтнүүд баг тамирчидтайгаа хамт байж олон талт туслалцаа үзүүлэх нь чухал хэмээн онцлов гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.  


Парисын олимпод оролцох баг тамирчдыг дэмжих багуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 916 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-05-17 21:49
Olimpod ymar amjilt gargahiig sain harj baiya.SU giin huuhdiig Oyuk dahuulj davhij bgaad shuud Olimpiin horooni darga bolgoson.Sportiin amjilt.bolovsrol.medleg.ajliin arga uo ch ugui zuvhen SU giin huuhed gedgeer songoson.Harahaar huuramch.hulhni haragdaad bdgiim.Ene zaluugaas iluu 1000n zaluuchuud bga.Busdiin bolomjiig 77 hulgaich.ur udam n gai bolj bh uom.

Бидэнтэй нэгдээрэй