Шууд Chart

Монгол Улсаас жүдо бөхийн 6 дахь Дэлхийн аварга төрлөө

2024-05-20 11:48:05

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болж байна.

Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 (эрэгтэй 326, эмэгтэй 307) тамирчин оролцож байгаа бол манай улсаас 18 жүдоч хүч үзэж байгаа билээ.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү Италийн жүдочийг вазари үнэлгээгээр ялснаар алтан медаль хүртлээ.

Тэд өмнө нь гурав барилдахад Б.Баасанхүү хоёрт нь ялж байжээ.

Тэрбээр жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдын 28 дахь медаль, зургаа дахь алтан медалийг хүртлээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 


Монгол Улсаас жүдо бөхийн 6 дахь Дэлхийн аварга төрлөө  
Үзсэн: 1852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-05-21 13:42
Халуун баяр хүргэе!

Бидэнтэй нэгдээрэй