Шууд Chart

Ц.Отгондалай дэлхийн хошой аварга боллоо

2024-05-27 10:53:26

АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 1-ний хооронд болж байна.

Тэмцээнд манай улсаас МПНХ-ны 20 тамирчин өрсөлдсөнөөс мастер-1 ангиллын 93 кг-ын жинд Ц.Отгондалай цээжнээс 197.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

Ц.Отгондалай ДАШТ-ээс хоёр дахь (өмнө нь (Алмата-2022) алтан медалиа хүртэж байгаа бөгөөд тэрбээр ДАШТ-ий дөрөв дэх медалиа гардлаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 


Ц.Отгондалай дэлхийн хошой аварга боллоо  
Үзсэн: 381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй