Шууд Chart

“Парис-2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө

2024-05-28 11:07:37

Узбекистаны нийслэл Ташкент хотноо өрнөж буй “Tour of Bostonlig” UCI 2.2 олон өдрийн тэмцээний ганцаарчилсан гараатай 30 км-ийн цагийн уралдаанд Б.Тэгшбаяр түрүүлж, Олимпын эрхээ хүртлээ.

Өмнө нь “Ханжоу-2022” Азийн наадмын засмал замын уралдаанд С.Жамбалжамц хүрэл медаль зүүсэн амжилтаар Парисыг зорих болсон билээ. 

Ийнхүү Монголын дугуйчид “Атланта-1996” олимпоос хойш 28 жилийн дараа олимпын замд ур чадвараа сорих болсон бөгөөд С.Жамбалжамц бөөн гараатай уралдаанд, Б.Тэгшбаяр ганцаарчилсан гараатай тэмцээнд хурд хүчээ сорино гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ. 


“Парис-2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө  
Үзсэн: 941 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй