Шууд Chart

Пауэрлифтингийн ДАШТ-ээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

2024-05-28 11:22:44

АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 1-нд болж байна.

Тэмцээнд манай улсаас МПНХ-ны 20 тамирчин өрсөлдсөнөөс өнөөдөр мастер ангилалд нэг тамирчин мөнгө, хоёр тамирчин хүрэл медаль хүртэв.

Тэмцээний М-1 ангиллын -120 кг-ын жинд О.Мөнхбат цээжнээс 217.5 кг-ыг шахсан бол мастер-1 ангиллын +120 кг-ын жинд Д.Анхбаяр 222.5 кг-ыг шахаж хүрэл, мастер-2 ангиллын 105 кг-ын жинд Х.Баттөммөр 195 кг-ыг шахаж хүрэл медаль хүртлээ.

Х.Баттөмөр ДАШТ-ий зургаа дахь медаль нь бөгөөд тэрбээр хоёр алт, дөрвөн медаль хүртэж байжээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 


Пауэрлифтингийн ДАШТ-ээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй