Шууд Chart

Мэс заслын бүтээгдэхүүнүүдийн асуудлаар хэлэлцэнэ

2014-10-09 15:38:25

Зарим эмч, эрүүл мэндийн байгууллага ёс зүй, хариуцлага алдаж байгааг мэргэжилтнүүд шүүмжиллээ. Тухайлбал,  Гэмтэл Согог судлалын үндэсний төвд ажилладаг зарим эмч, улсын эмнэлгийг ашиглан, гэр бүлийн гишүүний компаниар дамжуулан чанарын баталгаагүй хиймэл үе авчирч байна. Тэд тус эмчилгээний түүхий эдээ хагалгааны тасгийн өрөөнүүдэд 4-6 эмчийн “мэдэлд” хадгалан нэг үеийг 3500 - 4500 америк доллароор үнэлж, үе суулгах хагалгааг хийдэг байгаа юм. Энэ нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн үйлдэл гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан хэллээ.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч н.Оюунчимэгийн яриаг хүргэж байна. Түүнчлэн  өнгөрсөн хугацаанд Гэмтэл Согог судлалын үндэсний төвд үе шилжүүлэн суулгах мэс ажилбарыг ямар нэгэн стандарт, удирдамжгүй хийж иржээ. Тэгвэл дүрэм, стандартгүй хийсэн хагалгаанаас гарах сөрөг үр дагаврыг хэн хүлээх вэ. Нөгөөтэйгүүр хиймэл үе, имплант авчран өндөр өртгөөр дур мэдэн мэс ажилбар хийсээр байгаа эмч нарт ямар хариуцлага ногдуулах вэ. Энэ сэдвээр өнөөдөр 18 цагт МҮОНР “Тусгал” мэдээллийн хөтөлбөрөөр зочинтой шууд ярилцана.


Мэс заслын бүтээгдэхүүнүүдийн асуудлаар хэлэлцэнэ  
Үзсэн: 931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй