Өнөөдөр 10 цагаас эхлэх ёстой намын баг хурал ирц бүрдээгүй бас удирдах зөвлөлийн хурал дуусаагүй гэсэн шалтгаанаар 15 цаг хүртэл хойшлоод байсан. Бага хурал 310 орчим гишүүнтэй, тус хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хэлэлцэнэ. Хөдөө орон нутгаас Бага хурлын гишүүд ирсэн байна. Ингэхдээ Бага хурал, Удирдах зөвлөлд багтдаг гишүүдээс хэн нь энэ удаагийн сонгуульд ямар оролцоотой байсан, ямар үүрэг хүлээсэн, сонгуульд ялагдал хүлээсэн нь чухам МАН-ын удирдлагуудын оновчгүй бодлоготой холбоотой байсан уу, эсвэл өөр олон шалтгаан нөлөөлсөн үү гэдгийг дүгнэхийн зэрэгцээ Намын их хурлыг хуралдуулах тов гаргах юм. Түүнчлэн “Шинэчилье” хөдөлгөөний залуусаас тавьж байгаа намын удирдлагуудыг огцруулах тухай асуудал ч хөндөгдөх юм байна.
| МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэллээ | ||
| Үзсэн: 974 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.