МАН-ын наймдугаар бага хурал өчигдөр хуралдаж, 27-р их хурлаа ирэх аравдугаар сарын 27-ны өдөр зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Энэ тухай өнөөдөр МАН-ын дарга Ө.Энхтүвшин албан ёсоор мэдэгдэл хийлээ.
Эл хурлаар их хурлын гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэх шийдвэр гарч, тэднийг анхан шатны байгууллагуудаас сонгон шалгаруулах журмыг баталжээ. Намын их хурлын гишүүдийг нэмэгдүүлснээр, МАН-ын 27-р их хурал 1134 хүний бүрэлдэхүүнтэй явагдахаар болж байгаа юм. Тэд их хурлаараа намын одоогийн удирдлагуудыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээс гадна, намын цаашдын шинэчлэлийн асуудлыг өргөн хүрээнд ярих юм байна.
| МАН-ын 27-р их хурал 10-р сарын 27-нд хуралдана | ||
| Үзсэн: 1729 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.