Гадаадад сурч, ажиллахаар явж байгаа залуучуудын тоо жилээс жилд өсч байгаа талаар "Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам"-наас мэдээллээ. Одоогийн байдлаар илүү боломж эрэлхийлж, хилийн дээс алхсан залуусын тоо 65 мянга хол давсан гэнэ. Энэ нь манай нийт залуусын 7 хувь нь болж байгаа ажээ.
Түүнчлэн улс дотроо хот суурин газар, уул уурхайн бүсийг чиглэсэн залуусын шилжилт хөдөлгөөн ихэссэн байна. Судалгаанаас үзэхэд, сүүлийн 5 жилд Өмнөговь аймагт шилжин ирэгчдийн 42 хувийг 18-35 насны эрэгтэйчүүд дангаараа эзлэж байна гэсэн дүн гарчээ. Харин залуу эмэгтэйчүүдийн тухайд нийслэл хот болон төв суурин газарт ихээр шилжин ирж байгаа юм. Энэ байдал салбар яамны анхаарлыг их татаж байгаа гэж тус яамны мэргэжилтнүүд хэллээ. Шилжилт хөдөлгөөнд хүйсийн ялгаа их байгаа нь нийгэмд сөргөөр нөлөөлж, залуучуудын гэр бүл төлөвлөлт алдагдах, салалт ихсэх гол шалтгаан болж байна гэж "Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам"-наас дүгнэж байна. Тиймээс салбарын сайд С.Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг “Монголын залуучуудын өдөр”-ийн хүрээнд энэ сарын 19-нд Өмнөговь аймагт ажиллаж, тэнд ажиллаж амьдарч байгаа залуучуудын нийгмийн асуудлыг хэрхэн шийдэх талаар тэдэнтэй ярилцахаар төлөвлөжээ.
Уул уурхайн бүс нутагт ажиллаж амьдарч байгаа залуусыг гэр бүлийн хамтаар тэнд нь амьдруулах, гэр бүлийн хүнийг нь давхар ажлын байраар хангах ямар боломж байгааг энэ сарын 19-нд Өмнөговь аймагт ажиллаж, залуучуудтай уулзах үеэрээ тодорхой ярилцана гэж ХАХНХЯ-наас мэдэгдэж байна.
| Уул уурхайн бүс нутагт ажиллаж байгаа залуусыг гэр бүлтэй нь амьдруулах талаар ярилцна гэв | ||
| Үзсэн: 1461 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.