Шууд Chart

Насанд хүрээгүй хүүхдүүд сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэн мансуурчээ

2013-08-23 12:44:06

Насанд хүрээгүй таван хүүхэд сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэн мансуурсан байна. Тэд 14-16 орчим насны хүүхдүүд бөгөөд мөнгөө нийлүүлэн мансууруулах эм бэлдмэл худалдан авсан аж. Тэднийг ийн мансуурсан байдалтай байх үед нь саатуулсан гэж “Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс”-ийн ажилтан н.Эрдэнэмөнх хэлсэн юм.

 Хүүхдүүд мансууруулах эм бэлдмэлийг  ямар эмийн сангаас худалдан авсан болохыг нь цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэлээ. Эцэг эхчүүд өсвөр насны хүүхдүүддээ анхаарал тавьж, тэднийг хаана юу хийж байгаа, хэнтэй нөхөрлөж байгаа талаар мэдээ мэдээлэлтэй байхыг цагдаагийн байгууллагаас санууллаа.

Насанд хүрээгүй хүүхдүүд сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэн мансуурчээ  
Үзсэн: 1721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-08-23 14:13
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.

Бидэнтэй нэгдээрэй