“Нарантуул олон улсын худалдааны төв”-ийн удирдлагууд хууль зөрчсөн тул хариуцлага хүлээх ёстой гэж “Нийслэлийн засаг дарга” Бат-Үүл өнөөдөр болсон нийслэлийн шуурхай зөвлөгөөний үеэр онцоллоо. Учир нь шатсан барилга 10 гаруй жилийн өмнө ашиглалтанд орсон ч өдий хүртэл улсын комисс хүлээж аваагүй, мөн галын зөрчил хэд хэдэн удаа гаргасан учраас “Улсын мэргэжлийн хяналтын газар”-аас удаа дараа үйл ажиллагаагаа зогсоо гэсэн шаардлага хүргүүлж байжээ. Ийм байдалд хүрсэн нь захын удирдлагуудын хууль бус үйлдэлтэй холбоотой гэж ажлын хэсэг үзэж байна.
Захын удирдлагууд өөрсдийнхөө хууль зөрчсөн үйлдлийг хаацайлж байгаа нь хохирол барагдуулахгүй гэсэн далд санаа байж болохыг “Нийслэлийн засаг дарга” Бат-Үүл хэллээ. Өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр сургууль, цэцэрлэгийн засварын явцын талаар мэдээллийг “Нийслэлийн боловсролын газрын дарга” н.Отгонбагана өгсөн байна. түүний яриаг сонсъё.
| “Нарантуул” ОУХТ-ийн удирдлагууд хууль зөрчсөн хариуцлагаа хүлээх ёстой | ||
| Үзсэн: 889 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.