Монгол орны хойд урд хилийг хатуу хучилттай авто замаар холбоход чухал ач холбогдолтой Чойр - Сайншанд чиглэлийн 176,4 км зам ашиглалтад орлоо. АНУ-ын “Мянганы сорилтын сан”-ийн 90 орчим сая америк долларын санхүүжилтээр барьсан энэ чиглэлийн замын барилгын ажлыг БНСУ, БНХАУ – ын компаниуд гүйцэтгэсэн юм. Тус замын хучилтын хийц нь дэлхийн стандартад нийцсэн, цементээр бэхжүүлсэн суурьтай. Ийм суурь нь даацыг 30 – 40 хувиар нэмэгдүүлдэг тооцоотой гэж “Монголын мянганы сорилтын сан”-ийн авто замын төслийн дэд захирал Балжир онцоллоо.
Чойр – Сайншандын замын албан ёсны нээлт ирэх сарын таванд болно. Замтай холбоотой зарим мэдээллийг дуут мэдээгээр хүргэж байна.
| Чойр – Сайншандын чиглэлийн зам ашиглалтад орлоо | ||
| Үзсэн: 1269 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.