Монгол улсын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахад залуу эрдэмтэн судлаачдын хүчийг ашиглана гэж МАН үзэж байна.
Энэ хүрээнд тус намаас залуу судлаач, эрдэмтдийн дунд хөгжлийн хөтөлбөр боловсруулах уралдааныг зарлаж байгаагаа өнөөдөр мэдээллээ.
Уралдаанд шалгарсан хөгжлийн хөтөлбөрийг ирэх сарын 27-нд болох МАН-ын XXVII их хуралд танилцуулна. Цаашлаад Засгийн газар, УИХ-д танилцуулж бодит ажил хэрэг болгох болно гэж УИХ гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт ярьж байна.
Монгол улсын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах уралдааны шагналын сан 20 сая төгрөг байх юм байна.
| МАН 20 сая төгрөгийн сантай уралдаан зарлав | ||
| Үзсэн: 939 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.