Шууд Chart

Импортын сүүнд нян илрээгүй

2013-08-28 13:48:54

Импортоор оруулж ирсэн хүүхдийн сүүн тэжээлээс нян илрээгүй гэж Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.  

Улсын мэргэжлийн хяналтын газраас манай улсад худалдаалагдаж байгаа импортын хатаамал сүү, хүүхдийн сүүн тэжээлд шалгалт хийсэн байна. Улмаар нэр бүхий 16 худалдааны төвд борлуулагдаж байсан 48 нэр төрлийн бүтээгдэхүүнээс дээж авч шалгахад   бохирдол, нян илрээгүй гэж Улсын Мэргэжлийн Хяналтын Газрын Улсын ахлах байцаагч н.Батчимэг хэлсэн юм.
 
Шинэ Зеланд улсад үйлдвэрлэсэн шар сүүний уургийн хатаасан бэлдмэлийг ашиглан хийсэн хүүхдийн сүүн тэжээл нянгаар бохирдсон талаар олон улсын хэвлэл мэдээллийнхэн урьд өмнө онцолсон юм.
 
Хэдийгээр энэ удаа хийгдсэн шалгалтаар нян,  бохирдол илрээгүй ч иргэд импортоор орж ирсэн хүүхдийн сүүн тэжээлийг аль болох худалдан авахгүй байхыг холбогдох мэргэжилтэнүүд анхааруулав.  

Импортын сүүнд нян илрээгүй  
Үзсэн: 1101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй