Барилгын зөвлөгөө мэдээллийн төв шинээр баригдсан орон сууцны үнэ ханшийг иргэдэд танилцуулж тус төвөөс зохион байгуулах “Барилга орон сууц - 2013” үзэсгэлэн яармаг Мишээл экспо төвдмаргааш эхэлнэ. Үзэсгэлэнгийн үеэр иргэдэд шинээр ашиглалтанд орж байгаа орон сууцнуудын үнэ ханшийг танилцуулах юм байна. Энэ үеэр 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдахыг хүссэн иргэдэд арилжааны банкууд орон сууц, үл хөдлөх хөрөнгийн зээл, лизингийн үйлчилгээг үзүүлнэ гэж Барилгын зөвлөгөө мэдээллийн төвийн дарга Батсүх хэллээ. Мөн шинээр нэвтэрч байгаа дэвшилтэт технологи, барилгын материал, сантехник, цахилгааны материалуудыг 10-20 хувийн хөнгөлттэй үнээр худалдаалахыг холбогдох албаныхан тайлбарлалаа.
| “Барилга орон сууц - 2013” үзэсгэлэн яармаг Мишээл экспо төвд маргааш эхэлнэ. | ||
| Үзсэн: 3174 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.