Энэ сарын 4-нд Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн эх баригч, жижүүр эмч нярайг эх барихдаа эмнэлгийн багажийг заалтын дагуу ашиглаагүйгээс нярайн тархийг гэмтээсэн мэдээ эх сурвалжуудаар цацагдаж эхэлсэн.
Хүүгийн аав хэлэхдээ “ гурван кг эрүүл төрсөн хүүгээ тархиндаа гэмтэлтэй болгосонд гомдолтой байна. Төрснөөсөө хойш хүү маань инкубаторт, биеийн байдал нь муу байна. Хүүг маань эх барьж авах үед н.Сүрэнжав эмч согтуу байсныг батлах хүмүүс байгаа” гэсэн юм. Энэ сарын 20-ноос хүүг хот руу авчирч, нарийн шинжилгээнд оруулна. Одоогоор хэнд, ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй байна.
Энэ талаар Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Б.Бейсенээс утсаар тодруулснаа та бүхэндээ хүргэж байна.
| Согтуу эмч нярайг эх барихдаа тархийг нь гэмтээжээ | ||
| Үзсэн: 1783 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.