
Хөлбөмбөгийн залуучуудын УАШТ-ий медалийн эзэд тодорлоо. Тус тэмцээн нь өнгөрсөн сарын 23-наас эхэлсэн бөгөөд үүнд 200 орчим тамирчин дунд лигийн хэмжээнд өрсөлддөг 80 гаруй залуу хөлбөмбөгч оролцсон юм.
Үүнд “Монголын Тэмүүлэл" клуб тэргүүлж, "Сэлэнгэ Пресс", "Улаанбаатар" клуб удаалав.
Тэмцээний шилдгүүдийг тодруулахад:
- Шилдэг хаалгач: Б.Мөнхболд /Сэлэнгэ Пресс/
- Шилдэг хамгаалагч: Ц.Мөнгөншагай /Хоромхон/
- Шилдэг хагас хамгаалагч: Г.Цолмонбаатар /Монголын Тэмүүлэл/
- Шилдэг довтлогч: Кашиваги Томояа /Улаанбаатар/
- Шилдэг шүүгчээр Э.Нямсайхан /МХБХ шалгарлаа.
Залуучуудын УАШТ-ий медалийн эзэд тодорлоо | ||
Үзсэн: 662 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.