Шууд Chart

Д.Энхзул: 1.5 сая доллар төлж чадахгүй байгаа нь Монгол улсын нэр хүндэд л халтай

2013-10-15 09:01:45

Монголын хөрөнгийн бирж 2011 оны дөрөвүгээр сарын 7-ны өдөр Лондонгийн хөрөнгийн биржтэй мастер сервисийн гэрээ байгуулж, гурван жилийн хугацаанд хамтран ажиллахаар болсон.Энэ хүрээнд хоёр тал биржийн засаглал, биржийн бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хууль дүрэм журмыг шинэчлэн найруулах, техник технологийг шинэчлэн дэлхийн жишигт хүргэх, боловсон хүчний чадвахижуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Тус төслийн хүрээнд, монголын хөрөнгийн биржэд арилжааны “миллениум айти” системийг суурилуулж, Т+3 гэсэн төлбөрийн шинэ хэрэгслийг зах зээлд нэвтрүүлсэн юм. Ийнхүү монголын хөрөнгийн захын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор мастер сервисийн гэрээ байгуулж, лондонгийн хөрөнгийн биржээс үйлчилгээ авч байгаа ч, төлбөрөө төлөхгүй явсаар өдийг хүрчээ. Энэ асуудлаар Хөрөнгийн биржийн Санхүү захиргаа хариуцсан дэд захирал Д. Энхзултай ярилцлаа.

 - Лондонгийн хөрөнгийн биржээс авах үйлчилгээний төлбөрт 14 сая доллар төлнө гэж яригдаж байсан. Үүнийг хаанаас яаж төлөхөөр гэрээнд тусгаж өгсөн юм бэ?
- Анх гэрээний нийт зардлыг 14.2 сая доллар болно гэж ЗГ-ын 2011 оны 16 дугаар тэмдэглэлээр тогтоосон. Үүнийг төсөвт суулгаж, Лондонгийн хөрөнгийн биржээс авсан ажил үйлчилгээний зардлыг төлөхөөр хоёр тал тохиролцож, гэрээ байгуулсан юм. Энэ дагуу 5.2 сая доллар буюу 7.4 тэрбум төгрөгийг 2011 оны төсөвт суулгаж, Лондонгийн хөрөнгийн биржид эхний жилийн төлбөрөө төлж барагдуулсан. Монголын хөрөнгийн биржийн зүгээс гэрээний төслийн үлдсэн санхүүжилтийг төсөвт суулгахаар асуудлыг холбогдох байгуулагуудад тавьсаар байгаа боловч шийдэгдэлгүй өнөөг хүрсэн тул Лондонгийн хөрөнгийн биржид 2012 оны сүүлийн хагас жилээс хойшхи төлбөрийг төлж чадаагүй байна.
 
- Зарим төлбөрийг арилжааны банкуудаас зээлж төлсөн гэх яриа бий. Үүнийг оролцуулаад одоогийн байдлаар хэдийг  нь төлсөн юм бэ?
- Улсын төсвийн санхүүжилтээр 2011 оны төлбөрийг барагдуулсан. Үүнээс хойш санхүүжилт шийдэгдээгүй учраас арилжааны банкуудтай хамтын санхүүжилтын гэрээ байгуулж, 1.6 сая долларын зээл авч, лондонгийн хөрөнгийн биржид төлөх 2012 оны эхний хагас жилийн төлбөрийг барагдуулсан байгаа.
 
- Өнгөрсөн жилийн  эхний хагасаас хойш Лондонгийн хөрөнгийн биржэд төлбөрөө төлөөгүй гэхээр, монголын хөрөнгийн бирж чамгүй өрд унажээ дээ?
- Өнгөрсөн оны сүүлийн хагас жилийн төлбөр 1.5 сая, энэ оны төлбөр мөн 1.5 орчим доллар байгаа. Нийлээд 3 сая долларыг Лондонгийн хөрөнгийн биржид даруй төлөх ёстой. Мөн 2012 оны эхний хагас жилд арилжааны банкуудаас авсан зээлээ монголын хөрөнгийн бирж буцааж төлөх ёстой. Үүнээс гадна, гэрээний дагуу нэмэгдсэн өртөгийн албан татварт 1.4 сая долларыг төлөх ёстой юм. Эдгээрийг тооцвол, монголын хөрөнгийн бирж 6 сая долларын өртэй болчихоод байна. Энэ санхүүжилтыг шийдвэрлэж байж, хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц, хууль дүрмийг өөрчлөх гээд шинэчлэлийн ажил амжилттай хэрэгжинэ.
 
- Арилжааны банкуудаас зээл авч зарим төлбөрөө барагдуулсан гэлээ. Зээл хэдэн хувийн хүүтэй, хэдэн жилийн хугацаатай авсан юм бэ?
- Төрийн өмчийн хороо болон Монголын хөрөнгийн биржийн зүгээс хамтын санхүүжилтийн гэрээний шугамаар арилжааны зургаан банктай гэрээ байгуулсан. “Голомт”, “Хаан”, “Хас”, “Худалдаа хөгжил”, “Улаанбаатар”, “Төрийн” банкнаас 1.6 сая долларыг жилийн 6.5 хувийн хүүтэй авсан. Санхүүгийн зах зээл, тэр дундаа хөрөнгийн зах зээлийг хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор энэ зээлийг авсан болохоор хөнгөлттэйгөөр, таван жилийн дотор төлж барагдуулах нөхцөлтэй авсан.
 
- Зээл гэхээр хүүгийн дарамтад давхар орж байгаа байх. Одоогоор зээлийн хүү хэд болоод байна?
- Банкуудаас авсан зээлийн үндсэн хэмжээ 1.68 сая доллар. Үүнээс одоогийн байдлаар хүүгийн хэмжээ 250 мянган доллар орчим болж байна. Тэгэхээр ойролцоогоор 1.9 сая долларыг банкуудад эргэн төлөх шаардлагатай байгаа гэсэн үг.
 
- Зээлийг таван жилийн хугацаатай авсан болохоор төлөх гэж яраад, санаа зовоод байх зүйлгүй юм биш үү? Эсвэл өдрөөс өдөрт хүү бодогдож байгаа болохоор төлөхөөр яаравчилж байгаа хэрэг үү?
- Банкуудаас авсан зээлээ төлөхгүй удах тусам, хүү бодогдоод нэмэгдээд байгаа. Энэ хэрээр төслийн үндсэн зардлыг нэмэгдүүлж байгаа хэрэг юм. Тэгээд ч зээлийг төсвөөс барагдуулж болох ч, хүүгийн төлбөрийг төсвөөс барагдуулна гэдэг хүндрэлтэй. Тийм болохоор хөнгөлттэй зээл ч гэсэн, хүүгийн дарамтад орохгүйн тулд, банкуудаас авсан зээлийг яаравчлан төлөх шаардлагатай байгаа. Харамсалтай нь банкуудаас авсан зээл, Лондонгийн хөрөнгийн биржид төлөх төлбөр, нэмэгдсэн өртөгийн албан татварт төлөх санхүүжилтыг төсөвт тусгуулж чадалгүй өдийг хүрсэн. Ирэх оны төсвийн төсөлд ч энэ санхүүжилтийг суулгуулж чадаагүй байна. Тэгэхээр өр төлбөрийн санхүүжилт 2015 онтой залгаж магадгүй байна.
 
- Арилжааны банкуудаас авсан зээлтэйгээ нийлээд 6.8 сая долларыг Лондонгийн хөрөнгийн биржид төлчихсөн байна. Анх гэрээний нийт өртөг 14.2 сая доллар   байхаар тусгагдсан гэсэн. Энэ хоёр тооноос харахад манайх 7,4 сая доллар төлөх юм шиг харагдаад байхын. Гэтэл та үүнээс бага тоо яриад байх юм?
- 14.2 сая долларыг гэрээний санхүүжилтийн хязгаар гэж ойлгож болно. Яг одоогийн байдлаар бид нийт хийгдсэн ажлуудыг төсөвлөөд үзвэл 6,9 сая доллар байгаа. Цаашид хийх ажлуудаа тооцоод үзэхээр 3 орчим сая доллар болох юм. Үүн дээр арилжааны банкуудад төлөх зээл, зээлийн хүү, нэмэгдсэн өртөгийн албан татвар бас нэмэгдэнэ. Цаана нь үлдэж байгаа мөнгө бол хэмнэлт гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, бид 14 гаруй сая доллараар хэрэгжих төслийг арай бага зардлаар хэрэгжүүлж, хэмнэлт гаргах боломжтой гэсэн үг.
 
- Лондонгийн хөрөнгийн биржид өнгөрсөн жилийн сүүлийн хагасаас хойш төлбөр төлсөнгүй. Үүнд хамтрагч байгууллага алданги тооцож байгаа юу?
- Лондонгийн хөрөнгийн биржийнхэн 2012 оны сүүлийн хагас жилийн төлбөр болох 1,5 сая долларын өрөө түргэн төлөхийг шаардаж байгаа. Төлөх хугацаа нь бүтэн жилээр хойшлоод байгаа энэ үед, төлбөрөө хугацаандаа барагдуулаагүй тул хүү алданги тооцох эрхзүйн үндэс бий, гэрээндээ ч тэгж заасан. Гэхдээ Лондонгийн хөрөнгийн биржийнхэн манайд уян хатан хандаж байгаа. Ер нь бол урт хугацааны стратеги хамтын ажиллагаа, найрсаг харилцаагаа үргэлжлүүлэх үүднээс хүү алданги тооцохгүй гэдгээ илэрхийлсэн. Мэдээж цаашид төлбөрөө хийх, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх тал дээр зайлшгүй шийдвэртэй алхмуудыг манай талаас хийх шаардлагатай байна.
 
- Одоогоор Лондонгийн хөрөнгийн биржийнхэн хамтын ажиллагаагаа бодоод уян хатан хандаж байгаа ч, төлбөрийг нь 2015 оны төсөвт суулгах хүртэл хүлээх болов уу?
- Мэдээж боломжгүй. Лондонгийн хөрөнгийн бирж өөрөө хувьцаат компани учраас хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө ил тод ажлаа тайлагнах ёстой. Лондонгийн хөрөнгийн биржийн манайхтай хамтарч ажиллаж байгаа талууд уян хатан хандахыг хүссэн ч хувьцаа эзэмшигчид, аудитын хороо нь зөвшөөрөхгүй. Тийм болохоор ойрын хугацаанд Лондонгийн хөрөнгийн биржид төлөх төлбөрийг төсөвт суулгаж өгөхгүй бол, арилжааны банкуудаас дахиж зээл авахаас өөр аргагүйд хүрнэ.
 
- Зээл авах талаар арилжааны банкуудтай ярилцаж үзсэн үү? Арилжааны банкуудын зүгээс ямар хариу өгч байна?
- Ярилцаж үзсэн. Арилжааны банкууд төсөвт суусан баталгаа шаардсан. 2015 он хүртэл төсөвт суух магадлал бараг байхгүй учраас зээл авахад хүндрэл үүсээд байна. Ер нь бол энэ асуудлыг тусгайлан хэлэлцэж, гарц хайх цаг нь болсон. Томоохон гэрээнүүдтэй харьцуулахад 1.5 сая долларыг эхний ээлжинд төлнө гэдэг тийм ч өндөр тоо биш. Гадны хөрөнгө оруулагчдыг татах эдийн засгийн сонирхолтой ийм цаг үед олон улсын төвшинд “Монгол улс 1.5 сая доллар төлж чадахгүй байна” гэх яриа үүсвэл манай улсын нэр хүнд, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх талтай.
 
-Танд баярлалаа.    
 
                                                                                                                                                       Ярилцсан: А.Энхтуул

Д.Энхзул: 1.5 сая доллар төлж чадахгүй байгаа нь Монгол улсын нэр хүндэд л халтай  
Үзсэн: 4119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-15 15:26
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.0 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДЭЭС БОЛГООМЖЛОХ ХЭРЭГТЭЙ, ШАЛГА. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2013-10-15 14:29
demiir
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-15 09:49
Muu luivarchid Mongoliin ard tymnii tsus,nulms,kholsooroo tsugluulsan bykhniig tegekh estoi jm shig zygeer avch,gadnii luivarchdiig tetgen taraakhiig khysej baina.Iim yrelgen baidliig taslan zogsookh estoi.

Бидэнтэй нэгдээрэй