Шууд Chart

Төв аймагт түргэн тусламжийн 9 авто машин өглөө

2017-06-09 12:12:20

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Төв аймагт ажиллах үеэрээ аймгийн нэгдсэн эмнэлэгт нэг,  Баян-Өнжүүл, Баян, Баян-Өндөр, Ар хуст, Мөнгөнморьт зэрэг суманд 8 түргэн тусламжийн Фургон, УАЗ-469 авто машины түлхүүр гардууллаа.

Мөн багуудад яаралтай түргэн тусламжид явах 54 мотоцикл өгсөн юм. Тэрбээр "Нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын үйлчилгээ болон сум, багийн хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зарчмыг баримтлан авто машинуудыг хуваарилсан. Аймаг, сумаас алслагдсан иргэд, малчдад цас зудтай, цаг агаар хүндэрсэн нөхцөлд эмч, мэргэжилтнүүд найдвартай унаагаар цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх боломж бүрдэж байна” гээд түргэн тусламжийн авто машин хүлээн авч буй жолооч нартаа ажлын амжилт хүслээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Төв аймагт түргэн тусламжийн 9 авто машин өглөө  
Үзсэн: 992 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй