Шууд Chart

Алба хаагчдын санал, сэтгэгдлийг сонсож, сургалт, мэдээлэл хийлээ

2026-06-03 17:18:59

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг Увс аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчидтай уулзаж, дэлхий дахинд тохиолдож байгаа гамшиг, аюулт үзэгдлийн нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийн өсөлт, сүүлийн жилүүдэд тохиолдсон гамшгийн нөхцөл байдал, Онцгой байдлын ерөнхий газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр алба хаагчид гамшгийн үеийн хариу арга хэмжээний чадавхаа нэмэгдүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тогтмол хөгжүүлэх шаардлагатайг тэмдэглээд алба хаагчдын нийгмийн хамгаалал, ажиллах орчин нөхцөл, эрүүл мэнд, сэтгэл зүйн дэмжлэг, орон нутагт ажиллахад тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцсон юм.

Мөн аймгийн Онцгой байдлын газарт сансрын хиймэл дагуулын өндөр хурдны интернэт ашиглах старлинк төхөөрөмж, өндөр хүчин чадал бүхий үерийн ус зайлуулах насосыг хүлээлгэн өглөө.

Энэхүү бүрэн автомат насос нь түлш бага зарцуулдаг, хөдөлгүүрийн хэмжээ авсаархан бөгөөд удаан хугацаанд хуурай ажиллах чадвартайгаас гадна секундэд 58 литр ус соруулах хүчин чадалтай юм.

 


Алба хаагчдын санал, сэтгэгдлийг сонсож, сургалт, мэдээлэл хийлээ  
Үзсэн: 62 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй