Шууд Chart

Тояма-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ш.Дооко тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав

2017-09-04 16:55:18

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн, Тояма-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ш.Дооко тэргүүтэй төлөөлөгчдийг тэдний хүсэлтийн дагуу хүлээн авч уулзав.Уулзалтын эхэнд ноён Ш.Дооко тус нийгэмлэгийн  тухай болон Япон Улсын эрүүл мэндийн салбарт тулгарч буй бэрхшээл, сорилтын талаар товч танилцуулав. Тус улсын хувьд хүн амын насжилт өндөрсөж, төрөлтийн тоо буурч, улмаар нийт хүн амын өсөлт удааширч байгаа нь эрүүл мэндийн салбарын хүний нөөц ялангуяа асаргаа, сувилгааны ажилтны дутагдалд хүргэж байгаа болохыг онцлон хэлэв.



Үүний дараагаар Сайд А.Цогцэцэг хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, олон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж байгааг онцлоод, цаашид оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх, инновацид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, эмч мэргэжилтнийг багаар нь сургах, сувилагч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, харилцан сувилагч солилцох зэргээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр Содорэй Кимоно сургалтын захирал  А.Фүжиока 2012 онд Эрүүл мэндийн техник мэргэжлийн сургуульд анхны монгол оюутан суралцаж эхэлсэн бөгөөд улмаар 2015 онд сургуулиа төгсгөж, одоо сувилагч мэргэжлээр ажиллаж байгаа ба нийт 4 сувилагч суралцаж төгссөн болохыг танилцуулав. Япон Улсад дадлагажигч ажилтнаар илгээх хөтөлбөрт эрүүл мэндийн чиглэлээр ажилтан хамрагддаггүй байсан боловч 2017 оны 11 дүгээр сараас эхлэн асаргаа, сувилгааны чиглэлээр ажилтан илгээх боломжтой болж байгааг мэдэгдэв.Уулзалтын явцад талууд дээрх болон бусад асуудлуудаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, асаргаа, сувилгааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, эмч мэргэжилтнийг сургах чиглэлээр яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр харилцан тохиролцов.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Тояма-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ш.Дооко тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав  
Үзсэн: 1340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй