Шууд Chart

Төслийн зөвлөхтэй уулзав

2017-11-17 17:29:55

Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг холбогдох мэргэжилтнүүдийн хамт ЭМЯ, Японы ЖАЙКА байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа “Анхан болон хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтын тогтолцоог сайжруулах нь” төслийн ахлах зөвлөх Иноуэ Нобуэки, төслийн зохицуулагч Нозаки Тамоцү нартай уулзав.

Уулзалтаар "ЖАЙКА" байгууллагын төвөөс энэхүү төслийн дунд хугацааны хэрэгжилтэнд үнэлгээ хийх баг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдрүүдэд ирж ажиллах гэж байгаатай холбогдуулан үнэлгээний багийн ажиллах хөтөлбөр, төлөвлөгөөг тохирч, үнэлгээний багаас урьдчилан ирүүлсэн тодруулгад хариу мэдээлэл өгсөнөөс гадна урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт илрүүлэх Японы эрүүл мэндийн үзлэгийн тогтолцооны  талаар мэдээлэл, санал солилцов. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Төслийн зөвлөхтэй уулзав  
Үзсэн: 1633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй