Шууд Chart

"Сүрьеэг устгах Москвагийн тунхаглал"-ыг батлав

2017-11-20 16:53:16

“Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд сүрьеэгийн хяналт шинжилгээ, үнэлгээ” салбар хуралдаан амжилттай өндөрлөлөө. Энэ өдрийн үдээс хойш бага уг хуралд оролцож буй 74 улсын Эрүүл мэндийн сайд нар "Сүрьеэг устгах Москвагийн тунхаглал"-ыг батлав.

Тунхаглалд тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд сүрьеэгийн эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой, хангалттай санхүүжилтийн тогтолцоог бий болгох, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, салбар хоорондын хариуцлагын тогтолцоог бий болгох зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн байна.

Ингэснээр ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгахад салбар хоорондын хариу арга хэмжээ” олон улсын сайд нарын бага хурал амжилттай  өндөрлөлөө.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"Сүрьеэг устгах Москвагийн тунхаглал"-ыг батлав  
Үзсэн: 1534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй