Шууд Chart

Цахим сургалт боллоо

2017-11-23 17:03:32

Эрүүл мэндийн хувийн хэвшлийн байгууллагын орлого зарлагын мэдээ нь “Албан ёсны статистикийн мэдээлэл”-ийн төрөлд ордог. Дотоодын нийт бүтээгдэхүүн болон  эрүүл мэндийн үндэсний тооцоог тооцоолоход ашигладаг ихээхэн чухал мэдээлэл юм.

Иймээс хувийн хэвшлийн байгууллагууд статистик мэдээ гаргахад ихээхэн ач холбогдол өгч үнэн зөвөөр тайлагнах нь чухал.



Тиймээс өнөөдөр  Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс  “Эрүүл мэндийн хувийн хэвшлийн байгууллагын орлого зарлагын  мэдээг гаргахад  анхаарах асуудлууд” цахим сургалтыг зохион байгууллаа.  Сургалтад 21 аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд оролцсон бөгөөд   ЭМХТ-ийн Бодлогын судалгаа, удирдлагын сургалтын албаны мэргэжилтэн Б.Доржмягмар анхаарах асуудлуудын талаар зөвөлгөө өгч харилцан ярилцан, асуултад хариуллаа.

Сургалтаар:

    ЭМХХБ-ын орлого, зарлагын мэдээний хэрэглээ, ач холбогдол

    Хугацаа
    Орлого, зарлагын мэдээний маягт
    Орлого, зарлагын мэдээг гаргахад анхаарах асуудлууд
    ЭМТ201.27.2 маягтны тухай
    Хариуцлага, хяналт сэдвүүдээр мэдээлэл өгсөн байна.

Цаашид энэ сургалтаар мэдэж авсан мэдлэг, мэдээллээ аймгийнхаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын мэргэжилтнүүдэд хүргэх ажлыг тухайн аймгийн сургалтад оролцсон мэргэжилтнүүд зохион байгуулах юм.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Цахим сургалт боллоо  
Үзсэн: 1296 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй