
2018 оноос ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн ба Хүүхдийн Яаралтай тусламжийн тасгуудад Олон улсын ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг нэвтрүүлж эхэлсэн.
2019 оны долоодугаар сарын 24-27-ны өдрүүдэд ХБНГУ-ын DQS компанийн тэргүүлэх аудитор үнэлгээ хийж, ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгууд ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг сайжруулах зөвлөмж, анхааруулга нөхцөлгүйгээр, болзлыг 100 хувь хангасан болохыг магадлалаа.
Ийнхүү ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгууд ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг амжилттай нэвтрүүлсэн хамт олон боллоо.
ЭХЭМҮТ Олон улсын ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг хангалаа | ||
Үзсэн: 868 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.