Шууд Chart

“Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс” хэлэлцүүлэг боллоо

2021-09-16 17:33:44

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын тэргүүлэх зорилго болох “Үндэсний нэгдмэл үнэт зүйл” бодлогын хүрээнд

Хэлэлцүүлэгт, Соёлын сайд Ч.Номин, Соёлын яамны удирдлагууд, доктор профессор Э.Сонинтогос, С.Дулам, А.Цанжид, Т.Чулуун, Ж.Баянсан Ж.Долгорсүрэн, П.Батхуяг болон академич Г.Чулуунбаатар нар оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Үндэсний нэгдмэл үнэт зүйл бодлогын хүрээнд монгол хэл, гэр бүл, өв соёл, ёс суртахуун, нүүдэлчний ухаан гэх мэт 10 сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, хэлэлцүүлгээс гарсан санаа, шийдлийг Соёлын яамны бодлого чиглэлд тусгах юм. Мөн Соёлын яамны боловсруулж буй Бүх нийтийн соёлын боловсрол хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх асуудлаар салбарын эрдэмтэн, судлаачид санаа бодлоо хэлж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Соёлын яам


“Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс” хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй