Шууд Chart

Шүхэрчин дайчид залуу офицероор эгнээгээ тэллээ

2022-01-21 15:48:59

ХБНГУ-ын Холбооны Зэвсэгт хүчний хуурай замын офицерын сургууль болон явган цэргийн сургуулийг “Шүхэр десантын салааны захирагч” мэргэжлээр 2018-2022 онд амжилттай суралцаж төгссөн О.Лхагвасамбууд ЗХЖШ-ын даргын 2021 оны дугаар тушаалаар олгогдсон дэслэгч цолыг Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гардуулан өглөө.

Цол гардуулах ажиллагаанд ТХЦК-ын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцож, халуун баяр хүргэж, амжилт хүссэн юм.

гэж Тусгай хүчний цэргийн командлалаас мэдээллээ.


Шүхэрчин дайчид залуу офицероор эгнээгээ тэллээ  
Үзсэн: 650 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй