Хүй долоон худаг руу Төв цэнгэлдэх хүрээлэн, Боловсролын их сургууль, Таван шараас нийтийн тээврийн автобусаар үйлчлэх юм. Үйлчилгээний хөлс 1500 төгрөг бөгөөд төлбөрийг зөвхөн картаар төлнө.
Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн буюу Гандийн гудамжны автобусны зогсоолоос 10 автобус долоон минут тутамд, долдугаар сарын 13-ны өдөр хотын төв “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 06:00 цагаас их багтаамжийн таван автобус 10 минут тутамд “Хүй долоон худаг” руу 1500 төгрөгийн тарифаар үйлчилнэ.
Долдугаар сарын 11-15-нд Хүй долоон худгийн шөнийн арга хэмжээнд зориулж 18:00-03:00 цагийн хооронд зургаан автобус “Таван шар-Хүй долоон худаг” чиглэлд үйлчилнэ.
Мөн Хүй долоон худгийн Галт тэрэгний зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.

| Хүй долоон худаг руу зөвхөн картаар үйлчилнэ | ||
| Үзсэн: 2124 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.