Шууд Chart

ӨНӨӨДӨР: Олон улсын шүүгч нараас туршлага судлах хэлэлцүүлэг болно

2023-03-20 06:52:02

Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 20-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Эрүүл мэндийн яам

08:00 цагт: Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн санаачилгаар “Эмчээ сонсъё” уулзалтуудыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа эмийн салбарынхантай тулгамдсан асуудлыг нь сонсож, шийдвэрлэх арга замын талаар ярилцана. /ЭМЯ-ны Б танхимд/

11:30 цагт: “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж буйтай холбоотой хэвлэлийн бага хурал ЭМЯ-ны хурлын танхимд болно. Монгол Улсын 15-69 насны нийт хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь таргалалттай гэсэн судалгаа бий.  /ЭМЯ-ны Б танхимд/


Мелинум Плаза

08:30 цагт: Хүүхэд хамгааллын "ШҮГЭЛ" төсөл БЗД-ээс эхлэн албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, НҮБ, БЗД-ийн ЗДТГ, БЗД-ийн Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Монголын хүүхдийн байгууллагуудын нэгдсэн холбоо, 16 академ, Лантуун дохио ТББ  хамтран арга хэмжээ зохион байгуулна. Утас: 90110009


Засгийн газрын XI байр

09:00 цагт: Олон улсын шүүгч нараас туршлага судлах хэлэлцүүлэг ЗГ-ын 11-р байрны 1 давхар Инновац танхимд болно. Хэлэлцүүлэгт Канад улсын Алберта мужийн Хааны дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хатагтай Мэри Моро болон бусад Мужийн ерөнхий шүүгч нар оролцоно. Утас: 89892022


Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв

09:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулж буй “Цэнхэр алт” усны салбарын Үндэсний чуулганы хүрээнд "Газрын доорх нөөц ба тулгамдсан асуудал" салбар хуралдаан болно.


Бест вестерн премьер туушин зочид буудал

09:00 цагт: Ойн газар, хамтрагч байгууллагуудын зүгээс Олон улсын ойн өдрийг  угтан “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний VI хурал зохион байгуулна. Утас: 96660394


“Блю скай” зочид буудал

15:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн цогц төв байгуулах тухай асуудлаар ЭМЯ, БШУЯ, ХНХЯ-ны хамтарсан уулзалт болно.


ӨНӨӨДӨР: Олон улсын шүүгч нараас туршлага судлах хэлэлцүүлэг болно  
Үзсэн: 493 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй