Шууд Chart

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээний бүртгэл эхэллээ

2023-05-10 13:42:38

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээний бүртгэл эхэллээ.
 
Энэ жил тус тэмцээнийг өдөрлөг хэлбэрээр НЗДТГ, Нийслэлийн биеийн тамир, спортын газар, “Хай пэймэнт солюшнс” ХХК /Hipay/, Монголын хөнгөн атлетикийн холбоо хамтран "Автомашингүй өдөр" буюу зургаадугаар сарын 3-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар боллоо.
 
Тэмцээн өнгөрсөн жилүүдийн адил 1500 метр, 5000 метр, 10 км, 21 км, 42 км гэсэн гүйлтийн ангилалтай. Тодруулбал, 1500 метрийн гүйлтэд гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлт багтаж байна.
 
Харин бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18-аас дээш насны оролцогч, хагас марафон буюу 21 км-т 18-34, 35-54, 55-аас дээш насны оролцогч, эрүүл мэндийн гүйлт буюу 10 км, 5000 метрийн зайд 12-17 насныхан, 18-аас дээш насны оролцогч хамрагдах боломжтой юм байна. 
 

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээний бүртгэл эхэллээ   
Үзсэн: 996 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй