Шууд Chart

Элчин сайд Д.Баярхүү Гүрж улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2023-05-25 10:22:47

Монгол Улсаас Гүрж Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тус улсын Ерөнхийлөгч Саломе Зурабишвилид 2023 оны тавдугаар сарын 19-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Д.Баярхүү Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Гүрж Улсын Ерөнхийлөгч С.Зурабишвилид уламжилж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Гүржийн Ерөнхийлөгч С.Зурабишвили Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг, туслалцааг үзүүлэхээ тэмдэглэв.


Элчин сайд Д.Баярхүү Гүрж улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа  
Үзсэн: 275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй