Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1022 дугаар захирамжаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”ын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Ийн Хотын стандарт, хяналтын газар нь тус комиссын үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн юм. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотод шинээр ашиглалтад орж буй барилга байгууламжийн орон зайн мэдээллийн санг бүрдүүлж байгаа бөгөөд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд олон нийтэд нээлттэйгээр түгээж байна.
Та https://standard.ub.gov.mn/spatialdb холбоосоор нэвтэрч, "Үйлчилгээ -> Орон зайн мэдээллийн сан" цэсээр орж үзнэ үү.
ХОТЫН СТАНДАРТ, ХЯНАЛТЫН ГАЗАР
| Ашиглалтад орсон барилга байгууламжийн орон зайн мэдээллийн санг нээлттэй байршууллаа | ||
| Үзсэн: 1233 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.