Шууд Chart

ХЭҮК өнөөдөр хүүхдийн марафон зохион байгуулна

2024-06-01 10:47:48

Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй хамтарч “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг өнөөдөр буюу 2024 оны зургаадугаар сарын 1-ний өдөр зохион байгуулна.

Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг ур дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой уг арга хэмжээнд нэгдэж, оролцох хүүхэд бүр

  • Барианд орж буй түүхэн мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхөлж, гэрэл зургаа авахаас гадна
  • Хөгжилтэй алиалагчийн урласан бүтээлийг бэлгэнд авч
  • Мэргэжлийн нүүр хувиргагчаар зураг зуруулан
  • Хүүхэлдэйн баатруудтай болон арга хэмжээний уриа, лого бүхий самбар, хүрээтэй зураг авхуулж
  • Хүслийн хайрцагт өөрийн мөрөөдлөө шивнэж, ирээдүйгээ өөрчлөхөд хувь нэмрээ оруулах юм.

Марафон гүйлт

  • 10.00-10.30 цаг                     Нээлт
  • 10.30-11.30 цаг                     Гүйлт /6-7 нас/
  • 11.30-12.30 цаг                     Гүйлт /8-9 нас/
  • 12.30-13.30 цаг                     Гүйлт /10-11 нас/
  • 13.30-14.30 цаг                     Гүйлт /12-13 нас/
  • 14.30-15.30 цаг                    Гүйлт /14-15 нас/
  • 15.30-16.30 цаг                     Гүйлт /16-17 нас/
  •  16.30 цагт                             Хаалт

ХЭҮК өнөөдөр хүүхдийн марафон зохион байгуулна  
Үзсэн: 468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй