
Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй хамтарч Олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдрийн тохиолдуулан “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” уриатай “Хүүхдийн марафон-2024”-ыг өнөөдөр /2024.06.01/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна.
Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг ур дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой тус марафонд нийт 550 орчим хүүхэд бүртгүүлснээс тулгуур эрхтний, хэл ярианы, харааны бэрхшээлтэй 87 хүүхэд бүртгүүлсэн.
Марафон 6-7 нас, 8-9 нас, 10-11 нас, 12-13 нас, 14-15 насны ангиллын гүйлт зохион байгуулагдаж дууссан бөгөөд одоо 16-17 насны ангиллын гүйлт зохион байгуулагдах гэж байна.
Арга хэмжээний үеэр хөгжилтэй алиалагчийн урласан бэлгийг бэлэнд авах, мэргэжлийн нүүр хувиргагчаар нүүрээ будуулах, хүүхэлдэйн баатар болон арга хэмжээний уриа, лого бүхий самбар, хүрээтэй зураг авхуулахаас гадна хүслийн хайрцагт өөрийн мөрөөдлөө шивнэх боломжтой тул хүүхэд багачууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
“Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” уриатай “Хүүхдийн марафон-2024”-ыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн байгууллага “Хүүхдийн эрх хамгаалал-Үжин Төв” дэмжин ажиллаж байна гэж Хүний эрхийн Үндэсний Комиссоос мэдээллээ.
“Хүүхдийн марафон-2024”-д нийт 550 орчим хүүхэд бүртгүүлжээ | ||
Үзсэн: 522 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.