Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Парис-2024” паралимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа

2024-06-06 15:21:36
Error loading player: No playable sources found

Олон улсын пауэрлифтингийн холбооноос “Парис-2024” зуны паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд өрсөлдөх зарим жингийн тамирчдын нэрсийг зарлалаа.
 
Тус наадмын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд дэлхийн чансааны оноогоор паралимпын алт, хүрэл медальт, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, Дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Ази тивийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ оролцох бөгөөд тэрбээр дэлхийн чансааны дэд байрт эрэмбэлэгдсэн амжилтаар зуны паралимпын наадамд оролцох эрх нь баталгаажиж байна.
 
Дэлхийн чансааны эхэнд Э.Содномпилжээгийн гол өрсөлдөгч болох Ираны тамирчин, дэлхийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын алтан медальт Гарибши Алиакбар бичигджээ. Э.Содномпилжээ анх “Рио-2016” паралимпын наадмаас хүрэл хүртсэн бол “Токио-2020” паралимпын наадмаас алтан медаль хүртсэн ба “Парис-2024” бол түүний гурав дахь паралимпын наадам юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Парис-2024” паралимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа  
Үзсэн: 3723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй