Шууд Chart

Будапештаас 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

2024-06-10 10:16:41

Унгарын Будапешт хотод бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн энэ сарын 6-9-нд боллоо. 
 
Тэмцээнд манай улсаас П.Орхон, Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар оролцов. 
 
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Отгонжаргал мөнгө, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон хүрэл, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ.
 
Тэмцээний дараа манай баг тамирчид үргэлжлүүлээд Унгарын олимпын бэлтгэлийн төвд олон улсын хамтарсан бэлтгэлд гарна.
 
Энэхүү бэлтгэлд олимпын эрхээ авсан манай улсын таван эмэгтэй тамирчин хамрагдана гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Будапештаас 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 1801 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй