
МҮОХ, Олон улсын байт харвааны холбоо, Монголын байт харвааны холбооноос хамтран ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй дасгалжуулагчдын II түвшний сургалт семинар өнөөдөр Олимпик хауст эхэллээ.
Сургалт энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон Увс, Ховд аймгийн нийт 20 дасгалжуулагч хамрагдаж байна.
Онол арга зүй, практик хичээл хосолсон уг семинарыг Олон улсын байт харвааны холбооны мэргэшсэн сургагч багш, Португал улсын иргэн Карлос Фрейтас удирдан явуулж байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Байт харвааны дасгалжуулагчдын семинар эхэллээ | ||
Үзсэн: 648 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.